Posts

Showing posts from May, 2017

Ш.Нацагдорж "Үүлэн чөлөөний нар" өгүүллэг

Эмч намайг босож өрөөн дотор явахыг зөвшөөрсөн тэр өдөр би хаврын нарны бүлээн элч ээсэн өмнө талын цонхонд ойртон очиж, эмнэлгийн хашааны доторхийг харвал илаарь болж байсан өвчтөн гадна наранд ээж, хүүрнэн сууцгааж байна. Цагаан нөмрөг өмссөн нэг өндөр залуу хүн том баадантай юм ачааны тэргэн дээр ачиж байхыг хараад, өөрийн эрхгүй юу билээ? гэсэн шиг бодогдов. Арай биш байдаг байгаа. Тэр хэрэв энд байвал нар баруун хойноос гарна гэдэг болох бий гэж нүдээ арчин дахин нарийвчлан харвал яахын аргагүй мөн. Би сонин юм байна даа гэж гайхан бодов. Тэгээд маргааш өглөө нь мөн л цонхон дээр очиж сонирхон харж байтал өнөөх маань бас л цагаан нөмрөгтэйгөө эмнэлгийн хашаан дотор ажил хийж явна. Бидэнд эм өгөхөөр орж ирсэн сувилагч Цэцэгмаагаас «Хүү минь хурдан нааш ирж цонхоор хараарай» гэв. Цэцэгмаа гайхан юу болов? гэсээр цонхон дээр гүйн ирэхэд би хуруугаар зааж «Хүү минь чи тэр цагаан нөмрөгтэй өндөр залууг харж бай

"Шувуун саарал"

Хөндий талын зэргэлээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины ирэлзэн ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл хэдэн залуус морь тарлаж байна. Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь хусаад, тамхи татан байх бөгөөд ташаа нь тэвхийж, хавирганы яс нь ярайсан, ялгуун саарал морь нь тогтож ядан, гоо сайхан толгойгоо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдмаар. Хоёр чихээ солбилзуулан, хааяа нэг шилгээж, эзнийхээ сэтгэлийг баясгана. Энэ үед удаа дараа хүрч ирсэн хүмүүс түүнийг гайхан магтах бөгөөд шувуун саарал гэж нэрийдэн, Сүрэнхүүгээс шалж, өдий төдий залуу тарган морины үнэ хаялцана. Сүрэнхүү морины толгойг илбэж худалдахгүй гэнэ. Цугаар нэгэн зэрэг шувуун саарлын тухай яриа бололцоод оройн шар наранд зүг, зүг гэр гэртээ хоёр гурваараа нийлэлдэн ярилцан исгэрэлдэн одоцгооно. Үүрийн хаяа гэгээрэхэ

Д.Нацагдорж "Хуучин хүү" өгүүллэг

Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Yүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг голыг өгсөн уруудан нүүж, нэг худгийг эргэн тойрон нутагласаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж, бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорж, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэж тэнгэрт мөргөсөөр нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж хатируулсаар хүрч ирэв. Цагаан даавуу алчуураар толгойгоо ороожээ. Ширэлдсэн хар гэзгийн сэрвийсэн хэдэн үс шанаа р

Б.Ринчен

Image
Б.Ринчен "Монгол хэл"  

Шүлэг

Image